АНУ Гринландыг эзэлбэл Дани улс Америкийн засаг захиргаатай байгуулсан цэргийн салбарт хамтран ажиллах гэрээгээ цуцалж болзошгүй гэж Данийн Гадаад харилцааны сайд Ларс Лёкке Расмуссен мэдэгдсэн байна.
АНУ, Данийн уг гэрээг 2023 оны арванхоёрдугаар сард байгуулсан бөгөөд одоо түүнийг соёрхон батлан асуудлыг Данийн парламент хэлэлцэж байгаа аж. Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай энэхүү гэрээ нь 10 жил үйлчлэх бөгөөд Данийн Каруп, Скридструп, Ольборг дахь агаарын цэргийн баазуудад саадгүй нэвтрэх эрхийг АНУ-ын зэвсэгт хүчинд олгох ажээ.
Данийн бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэйгээр багтдаг Гринланд нь АНУ-д нэгдэх ёстой гэж Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп нэг бус удаа мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )