Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан "Кракко" уран зургийн Галерейн захирал, цуглуулагч Ч.Энхжаргал өөрийн цуглуулгаас Аугаа Эх орны дайны үеийн ТАСС- ОКНО зурагт хуудасны өвөрмөц цувралыг ОХУ-д буцаан бэлэглэжээ.
Тэрбээр Ялалтын 80 жилийн ойг угтан Москва хотноо очиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэрийн өмнөөс Хамтын ялалтын бэлэг болгон Аугаа эх орны дайны үеийн ТАСС-ОКНО-ын 29 зурагт хуудсыг ТАСС-ын Ерөнхий захирал Андрей Кондрашовт гардуулан өгсөн байна.
Ч.Энхжаргал өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр "Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт" хэмээх эх орны дайны үеийн зурагт хуудсуудаар бүрдсэн хосгүй ховор үзмэр бүхий үзэсгэлэнг Монголын уран зургийн үндэсний Галерейд нээж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд А.Н.Евсиков, ЭСЯ-ны Цэргийн атташе П.В.Петрунин тэргүүтэй зочид үзэж сонирхсон билээ.
Үзэсгэлэнд Эх орны дайны үед цэрэг дайчдад урам зориг өгөх зорилгоор гаргадаг байсан ЗХУ болон БНМАУ-ын ухуулгын зурагт хуудас, фронтоос ирсэн захидал, шуудангийн марк, Монголын зураачдын дайны сэдэвт бүтээлүүдээс дэлгэж нийтэд үзүүлсэн юм. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд А.Н.Евсиков тэр үеэр "Үзэсгэлэнд дэлгэсэн тухайн үеийн Зөвлөлтийн шилдэг зураач, урчуудын бүтээсэн дайны цагийн ухуулах хуудас, плакатууд, яруу найрагчдын шүлгүүд өнөө цагт олдохгүй болсон түүхийн үнэт гэрч юм. Өнгөрсөн оны намар ОХУ-ын ЭСЯ-ны байранд эдгээр цуглуулгаас бас дэлгэж байв. Тэгэхэд Монголд ирсэн “ТАСС” агентлагийн төлөөлөгчид эдгээр үзмэрийг хараад маш их гайхширсан. Учир нь өнөөдөр ОХУ-д ч энэ плакатуудаас бараг үлдээгүй учир хосгүй үнэт цуглуулга болж байгаа юм. Халх голын дайны сэдэвтэй плакатууд ч байна” хэмээн өндрөөр үнэлж байсан билээ.
Цуглуулгын эзэн Ч.Энхжаргалын эмэг эх нь дайны үед улаан армид морь бэлэглэж, өөрөө хүргэлцэж явсан гайхалтай түүхтэй хүн бөгөөд эмээгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ эцэг өвгөдийнхөө туулсан зам, түүхийг хойч үедээ үнэнээр үлдээхийг зорьж олон жилийн турш түүхийн гэрч болсон бүтээлүүдийг эрж хайж цуглуулан уг үзэсгэлэнг гаргаснаа хэлж байсан юм.
Сэтгэгдэл ( 7 )
Үнэ хүргэж зарж л дээ түүнээс биш тийм үнэтэй ховор зурган баримтуудыг эх орондоо хадгалаж Орос Монголын түүхийг гуйвуулах гээд байдаг шинэ үеийнхэнд үзүүлэх сайхан баримт болох байж .
Майдар бурханаас эхлээд Дамбийжаагийн толгой арьс хүртэл маш их зүйл Оросууд дээрэмдсэн
Юмаа хүнд зүгээр өгөөд байвал өөрийгөө хямд гэдгээ ойлгочих.оросууд гэрээгээр судлана гэж авч явсан өч төчнөөн өвийг одоо өгөхгүй минийх гээд гүрийж байгаа-оркууд.
Маш сайхан бэлэг өгчээ. Супер.
SADARTLA SHAALTSI80955877BOOB XXNO
Т1
Эрмитаж манай ноён уулнаас олдсон түүхийн үнэт олдворуудыг буцааж өгөөгүй.Солилцоо хийхгүй яасан юм бэ.Манайх өгдөг тэд гэдийдэг бж болохгүй байхаа.Яах гэж бэлэглэж байгаа юм бэ ивануудад