Хамтарсан Засгийн газрын хувь заяа хэрхэх нь АНХААРЛЫН ТӨВД байна

2025 оны 05 сарын 23

МАН-ын VI Бага хурлаас гаргасан шийдвэрийг өчигдөр өглөө танилцуулж, хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах нь зүйтэй гэж үзсэн талаар эх сурвалж мэдэгдсэн билээ.

МАН-ын Бага хурлын 479 гишүүний 70 хувь буюу 320 орчим гишүүн хуралд оролцсон бөгөөд нууцаар санал хураахад 62 хувь нь хамтарсан Засгийн газрыг тараах нь зөв гэж үзжээ. Уг шийдвэр 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын ээлжит сонгуульд шууд нөлөөтэй тул ихээхэн нухацтай хэлэлцсэн байна.

АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрт хүрэхэд дараах нөхцөл байдал нөлөөлсөн гэжээ. Үүнд:
 

  • УИХ-ын байнгын хороодын хуралдаан, чуулганы нэгдсэн хуралдаанд АН-ын гишүүд хангалттай оролцдоггүй, ирц бүрдүүлдэггүй.
     
  • Засгийн газраас УИХ-д оруулсан саналуудыг дэмждэггүй.
     
  • АН-ын сайд Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг удирдсан боловч гол хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн төслийг өнөөг хүртэл өргөн барьсангүй.
     
  • АН-ын гишүүд (УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Д.Ганбат, Ж.Баярмаа) "Огцрох амархан" жагсаалд оролцон, Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар гарын үсэг зурж сөрөг хүчин мэт ажилласан.  
     
  • Орон нутагт АН улс төрийн томилгоог их хийж, төрийн албан хаагчдыг ажлаас нь олноор нь чөлөөлсөн. С.Одонтуяа БОУАӨ-ийн сайд болсноор энэ салбарт халгаа сэлгээ их хийсэн гэжээ.

 

Цаашид МАН, АН, ХҮН нам 2024 оны парламентын сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулахаар баталсан гэрээгээ дүгнэж хаах бөгөөд улмаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дараагийн Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх үү, бусад намтай хамтрах уу гэдгийг шийдэх ажээ. МАН-ын ээлжит бус Бага хурлыг ойрын үед дахин хуралдуулах болов уу гэсэн таамаг ч явж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газрыг толгойлохгүй, хариуцлагаа хүлээж Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгөхөө Бага хурлын гишүүдэд мэдэгджээ. Ерөнхий сайд хэн болж МАН-ын даргаар ажиллах, аль яамны сайдыг чөлөөлж, хэн хэнийг санал болгох зэрэг дараа дараагийн ажил ойрын өдрүүдэд өрнөнө. Ирэх долоо хоногийн сүүлээр Засгийн газрыг шинээр бүрдүүлэх болов уу гэсэн таамаглал бас сонсогдож байгаа юм.


Энэ талаар зарим улстөрч ямар байр суурь илэрхийлснийг дурдвал:
 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш. Парламентын гурван төгөлдөршлийнхөө ард гарна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Л.Оюун-Эрдэнийн гал тогоог хариуцаж байгаа Хэрэг эрхлэх газрын даргын хувьд би хэлнэ. Арван сарын хугацаанд хамтарсан Засгийн газар олон ажлыг хийж, 14 мега төслийг урагшлуулсан. Би саяхан Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцсон. Энэ үеэрээ олон улсын лаборатори байгуулах асуудлыг шийдвэрлүүлээд, мөн иргэний хяналтын зөвлөл байгуулах асуудлыг шийдвэрлэж, дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд оролцоод ирсэн. МАН-ын Бага хурал улс төрийн шийдвэр гаргасан. Би ЗГХЭГ-ын даргын хувиар, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог хариуцаж байгаа хүний хувиар болж байгаа үйл явц дээр хувь хүний байр суурь, дүгнэлт хийх нь өөрөө боломжгүй. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг үг бий. Процессынхоо дагуу л явагдах ёстой.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр:

-Ардчилсан нам Засгийн газарт орсон гэрээгээ зөрчөөгүй. Гэрээний дагуу хамтын хариуцлага хүлээнэ. Миний байгуулалцсан хамтарсан Засгийн газар унаж байхад би АН-ын даргаар үлдэхгүй. Ажлаа өгнө. АН-ыг хүчтэй, хүний нөөцтэй, засагт суудалтай, эв нэгдэлтэй байлгахын тулд би хангалттай доромжлуулсан, тэвчсэн. Энэ хүртэл би МАН-ын шинэ залуу үед итгэсэн. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан. Бидний үе бол зөндөө эвлэж, зөндөө эвдрэлцсэн. МАН-ын залуу үеийг өөр байх болов уу гэсэн, тийм байсангүй. Итгэл эвдэрлээ. АН-ын дараагийн дарга намаа хүчтэй, эв нэгдэлтэй байхад ухаан гаргаж чадах хүн байгаасай гэж хүсэж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Би болох ёстой зүйл болдгоороо болж, тэр тусмаа зөв зарчим руу явж байна. Парламентын байдал эвсэл рүү түлхсэн, нэг нам олонх болох боломжгүй гэж зарим улстөрч тайлбарладаг. Би арай өөр бодолтой байна. Бага татвар, жижиг төрийг эрхэмлэсэн, иргэний том орон зайг бий болгох үзэл баримтлалтай барууны гэгддэг АН өндөр татвар, их халамж, төрийн оролцоог эрхэмлэсэн зүүний гэгддэг намтай нэг тогоонд орохоор нөгөө улс төрийн намын бодлого, үзэл баримтлал хаачих вэ. Тэр тусмаа МАН, АН буюу парламентын 90 хувь нь нэг  тогоонд орчихвол сонгууль хийж яах юм бэ. Тийм учраас энэ хоёр бодлогын ялгааг гаргаж, үндсэн байрандаа очих хэрэгтэй. Ардчилсан нам сөрөг хүчнээ хийж, дундын бүсэд байгаа бусад жижиг намуудын аль нэгтэй нь эвсэж болно. Улс төрийн гол баруун, зүүн жигүүрийн том намууд эвсэж болохгүй.

Монголын парламентыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд энэ бол маш зөв алхам болж байна. АН-ын дарга Л.Гантөмөр өөрөө хамтарсан Засгийн газар задарч байгаа бол өргөдлөө өгнө гэдэг хүсэлтийг гаргасан. Өргөдлийн дагуу дараагийн даргын сонгууль хэзээ болох вэ. Намын дүрмийн өөрчлөлт, намын их хурлаа хийх шаардлагатайгаа хэрхэн уялдуулах вэ гэдгийг Улс төрийн зөвлөлийн хурал дээр хэлэлцэнэ. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийн бодлого үүний цаана байгаа. Асуудал хаанаас хаашаа явж байгааг олон нийт харж байгаа. АН-ынхан ажил хариуцсан бол ажлынхаа ард гарах гэж зүтгэж, ажилладаг.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-АН бол гэрээнд дурдсан бүх зүйлийг хариуцлагатай биелүүлсэн. Том төслүүдийг гацаанаас гаргах, УИХ дээр кноп дарахад хамгийн хариуцлагатай оролцож, хуралдаа суугаад асуудлыг дэмжээд явж байсан нь АН-ын бүлгийн гишүүд. Энэ богино хугацаанд байдаг бүх нөөцөөрөө ажилласан. Гэрээ зөрчсөн гэдэг бодит дүгнэлт биш. МАН огт шүүмжлэл сонсож сураагүй, ажил хийхэд шүүмжлэл байнга гардаг. Шүүмжлэлийг гэрээ зөрчлөө гэж харж байгаа нам бол бодитойгоор энэ улс оронд дуугүй байх дарангуйлал тогтоочихсон байна л гэсэн үг.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал:

-Манай намын сайд нар эрс зоригтой байж, халтай асуудлуудыг улаан гараараа барьж, сайн ажилласан. Үүнийг Монголын ард түмэн бүгдээрээ харлаа гэв.

Өнөөдрөөс Засгийн газрын хувь заяаг хэрхэх талаар бодитой шийдвэрүүд гарч эхлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(197.211.63.135) 2025 оны 05 сарын 24

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  0
фак(97.120.14.173) 2025 оны 05 сарын 25

эрлэгдорж оджахгару нар Монгол хүний цусанд задах болоогүй бололтой

2  |  1
фак(97.120.14.173) 2025 оны 05 сарын 24

эрлэгдорж оджахгару нар Монгол хүний цусанд задах болоогүй бололтой

1  |  1
фак(97.120.14.173) 2025 оны 05 сарын 24

эрлэгдорж оджахгару нар Монгол хүний цусанд задах болоогүй бололтой

1  |  1
фак(97.120.14.173) 2025 оны 05 сарын 24

эрлэгдорж оджахгару нар Монгол хүний цусанд задах болоогүй бололтой

1  |  1
фак(97.120.14.173) 2025 оны 05 сарын 24

эрлэгдорж оджахгару нар Монгол хүний цусанд задах болоогүй бололтой

1  |  1
фак(97.120.14.173) 2025 оны 05 сарын 24

эрлэгдорж оджахгару нар Монгол хүний цусанд задах болоогүй бололтой

1  |  1
фак(97.120.14.173) 2025 оны 05 сарын 24

эрлэгдорж оджахгару нар Монгол хүний цусанд задах болоогүй бололтой

1  |  1
Зочин(202.9.41.0) 2025 оны 05 сарын 24

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  0
S(139.5.219.139) 2025 оны 05 сарын 24

ANUSDI BOOW XXNO V5855ANXANDI80955877

1  |  0
S(139.5.219.139) 2025 оны 05 сарын 23

ANUSDI BOOW XXNO V5855ANXANDI80955877

0  |  0
S(139.5.219.139) 2025 оны 05 сарын 23

ANUSDI BOOW XXNO V5855ANXANDI80955877

0  |  0
ZOCHIN(159.196.132.123) 2025 оны 05 сарын 24

UNENDEE BOL ARDCHILALIIN TUUHEND TODOOR BICHIGDEH HUN N ENE ERUNHII SAIDSHUU....TUUH GERCHILNELDEE...

2  |  1
Зочин(139.5.219.133) 2025 оны 05 сарын 24

Оюун-Эрдэнэ ялаануудаас айхгүй гэсэн биздээ

1  |  2
Close menu