Израил Иранд цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байна гэж CBS News суваг эх сурвалж дурдан дамжуулжээ.
Иран үүний хариуд Ирак дахь АНУ-ын цэргийн объектуудад цохилт өгч болзошгүй гэж Вашингтонд болгоомжилж байна. Эл шалтгаанаар АНУ тус бүс нутгаас гарахыг иргэддээ зөвлөсөн байна.
Washington Post сонинд Израилын тал АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампад мэдээлэлгүйгээр Ираны цөмийн объектуудад цохилт өгч болзошгүй гэж Вашингтон сэрэмжилж буй тухай мэдээлжээ. Ийм ажиллагаа Вашингтон, Тегераны яриа хэлэлцээг тасалдуулах аюултай гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )