“Алтан Дорнод Морнгол” ХХК-ийн хэргийг Сангийн яаманд албан ёсоор шилжүүлээд байгаа гэнэ. Татварын ерөнхий газар “Зоос”, “Анод” банкинд их хэмжээний хохирол учруулан Олон улсын арбиторын шүүхэд манай улсын Засгййн газрыг огсон “Алтан Дорнод Монгол” комианид холбогдох хэргийг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцаж, олон улсын эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн.
Харин дотоодын шүүхтэй хамаарах уг хэргийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн Сангийн яам хариуцаж, төлбөрийг барагдуулах асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхэд гар бие оролцохоор болсон аж.
Үүнтэй холбогдуулж тус компанийн тэргүүн дэд захирал Ж.Бямбаа төлөх ёстой өрийг тодорхой график байгуулан барагдуулах саналыг Тагнуулын ерөнхий газар, Монголбанк, Сангийн яаманд тавьжээ. Гэвч дээрх график ойрын 10-15 жилийн хугацаанд төлөх боломжгүй тул саналыг хүлээн авахаас татгалзсанаар Баянгол дүүргийн шүүх “Алтан Дорнод Монгол” компанийн хэргийг хянан шалгасаар байгаа аж.
“Алтан Дорнод Монгол” компани нь манай улсад 300 гаруй тэрбум төгрөгнйн хохирол учруулсныг шүүхийн шийдвэрээр нотлоод байгаа юм. “Алтан Дорнод Монгол” компани алтны олборлолтоор үйл ажиллагаа явуулж байхдаа нэлээд ашиг олсон байна. Тус компани байгуулагдахдаа буюу манайд үил ажиллагаа явуулж эхлэхдээ ердөө 396 ажилтантай байсан бол 2007 оны байддаар энэтоо арав дахин өсч 1500-гаад ажилтантай болжээ.
Энэ хугацаанд С.В.Паушокийн эзэмшлийн компани Хашаат, Булганы Бүрэгхангай, Архангай аймгийн Цэнхэр сумын Өлзийт зээл зэрэг 20 гаруй газар алтны олборлолт хийхдээ 10236,8 га газрын хөрсийг сүйдэлсэн. Хэдийгээр “Алтан Дорнод”-ын удирдлагуудыг хэрэгт татаж, хуулийн хариуцлага хүлээлгээд байгаа ч байгаль эхийн өнгө төрх гундуу хэвээр байна. Өнөөдрийн байдлаар Орхон гол алтан шаргал өнгөтэй болж, Туул голын урсгал татарсан байдалтай байгаа билээ.
Шүүхээс “Алтан Дорнод”-ыг манай улсад 300 тэрбум төгрөгийн торгууль төлөх ёстой хэмээн шийдвэрлэсэн юм. Гэвч дээр дурьдсан Орхон голын эрэг дагуух 30 гаруй км-т хөрсний цэвэрлэгээ хийхэд дээрх хөрөнгийн гуравны нэг нь шаардлагатай. Зөвхөн Орхон голын эргийн хэсэг талбайд ариутгал хийлээ гэхэд үлдсэн 20-30 нэр бүхий бохирдолтой гол, мөрөн, ай савууд яах билээ.
Байгаль экологийг хайр найргүй сүйтгэж орхисон тус компанийн удирдлагуудад мөнгөн торгуулиас өөр шийтгэл ногдуулахгүй болж байх шиг. Уг нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бусад алт олборлогч компаниудад сургамж болохоор шийдвэрлэх хэрэгтэй. “Алтан Дорнод” зөвхөн байгаль экологид хохирол учруулаад зогссонгүй ажилчдынхаа эрх ашгийг зөрчиж, татвараас зайлсхийхдээ өөр компанийг нэр холбогдуулж байжээ.
Энэ мэтчилэн олны нүдэн дээр ил цагаан луйвар хийж байсан “Алтан Дорнод Монгол” компанийн удирдлагуудын хэргийг Сангийн яам хүлээн авч байгаа төдийгүй хохирлыг барагдуулах явцыг нарийн шалгана гэсэн байна.
Эх сурвалж: Нийгмийн толь
Сэтгэгдэл ( 0 )