МАН-ын Онц их хурлыг яаралтай хуралдуулахыг шаардав

2025 оны 10 сарын 27

 

Одоогоос яг нэг сарын өмнө буюу өнгөрсөн есдүгээр сарын 27-нд МАН-ын Бага хурал хуралдаж Д.Амарбаясгаланг 85.67 хувийн саналаар тус намын даргаар сонгон өмнөх дарга Л.Оюун-Эрдэнэ түүнд намын тамгыг гардуулж, МАН-ын Их хурлыг арваннэгдүгээр сарын 15-16-ны өдөр хийхээр товлосон билээ. Гэвч түүнээс хойш МАН-ын дотор өрнөж буй үйл явдлууд, нам дотор бий болсон асуудлыг МАН-ын Онц их хурал хуралдуулан яаралтай шийдвэрлэх хэрэгтэй болсон талаар өнөөдөр /2025.10.27/ УИХ-ын гишүүн, Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав, УИХ-ын гишүүн асан Ч.Авдай тэргүүтэй МАН-ын ахмад гишүүд, залуу үеийн төлөөлөл болсон зарим хүн мэдээлэл хийж МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, тус намын дэргэдэх ахмад, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагад шаардлага хүргүүлэхээр боллоо.

Тэдний тавьсан шаардлагад:

  • Баталсан дүрэм, журмаа зөрчиж, алдаа зөрчилтэй шийдвэр гаргаж, бүлэглэл талцал үүсгэсэн МАН-ын наймдугаар Бага хурал, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж Засгийн газар огцруулсан УИХ-ын зарим гишүүний ноцтой үйл ажиллагаанд нухацтай дүгнэлт хийж, намын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор МАН-ын Онц их хурлыг яаралтай зарлан хуралдуулахыг шаардаж байна.
  • МАН-ын ээлжит 31 дүгээр их хурлыг хойшлуулж, Онц их хурлын дараа хуралдуулах шийдвэр гаргах;
  • МАН-ын Онц их хурлыг хуралдуулах тусгай комисс байгуулан ажиллаж, үүсэн нөхцөл байдлыг Намын бүх шатны болон намын дэргэдэх ТББ-уудын хурлаар хэлэлцүүлэн нэгдсэн дүгнэлт хийж, цаашдын бодлого, зорилгоо тодорхойлох шаардлагатай
  • МАН-ын ахмад зүтгэлтнүүд болон намаа шинэчлэх залуучуудын хамтын энэхүү шаардлагыг дэмжиж нэгдэхийг намын нийт гишүүд, дэмжигчдэд уриалж байна” гэх зэрэг асуудал багтжээ.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чч(66.181.168.82) 2025 оны 10 сарын 27

Гомбожав гэдэг хөгшин дээр үед намаасаа гараад өөр намаас Ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан билүү, би андуурч байна уу,

0  |  0
zoghin(202.9.46.77) 2025 оны 10 сарын 27

одоо залуус өөрсдөө их хуралаараа шийдэгээ та нар битгий энэ гэж талцуул\n\n\\

0  |  0
zoghin(202.9.46.77) 2025 оны 10 сарын 27

одоо залуус өөрсдөө их хуралаараа шийдэгээ та нар битгий энэ гэж талцуул\n\n\\

0  |  0
Зандансүх(103.57.94.204) 2025 оны 10 сарын 27

Энэ зөнөг хүрэлсүхийн хаьгаасаар гарч ирж донгодож байхын оронд гэртээ хэвтэж байвал бараа!!! Онц их хурал шүү бас зүгээр хуралдаж чадахаа байсан байж. Онц шүү!!!! Ха ха ха ха!!!!! Шал балай юм

0  |  0
Top