
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Бүлгийн хуралдаанаар улсын төсвийн хөрөнгө оруулалын талаар болон хагас коксжуулсан түлш тойрсон асуудал, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан ҮХЦ /Үндсэн хуулийн Цэц/-д хүсэлт гаргах тухай асуудал, ҮХЦ-ээс гаргасан шийдвэр зэрэг асуудлыг хэлэлцжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хийсэн мэдээлэлдээ “С.Ганбаатар гишүүний ҮХЦ-д хүсэлт гаргах тухай асуудал нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхээ эдэлж байх дөрвөн жилийн хугацаанд хуулийн байгууллагаас шалгахгүй байх тухай агуулгатай юм. С.Ганбаатар гишүүний санаачилсан асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг асуудал яригдаж байна. Миний хувьд С.Ганбаатар гишүүний гаргасан саналыг зөв зүйтэй гэж үзэхгүй байна. Бүлгээс дээрх төсөлтэй холбоотой шийдвэр гаргаагүй.
“УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь шалгаж болохгүй. Эсвэл УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татангуут бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байх юм бол парламент гишүүнгүй болно” гэж төсөлд дурдсан. Дунд нь хууль зүйн процесс нотлох баримт зайлшгүй байж таарна. Тийм учраас УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх гэдэг хоёр асуудлыг ялгаж салгаж ойлгох ёстой байх.
Цэцийн дүгнэлттэй холбоотой хуульчдын тайлбарыг сонссон. Онолын болоод маргаантай мэтгэлцээнтэй асуудал болж байна. Гишүүдээс гаргаж байгаа санал бол энэ асуудлын гацаанаас гарч УИХ төсөв болоод өнөөгийн нийгэм эдийн засагт үүссэн асуудлаа хэлэлцэх ёстой. Энэ асуудалд Ардчилсан нам яаж оролцох ёстой вэ байр сууриа нэгтгэх шаардлагатай байна гэдгийг бүлгийн олон гишүүн хэлсэн. УИХ өнөөдөр хэлэлцэх асуудал байхгүй болж байна. Төсөв төлөвлөгөө маань хаачив. Цалин тэтгэврийн асуудал ч яригдаж байна. Гэтэл гацаатай байна, засаглалын чадамжгүй байдал руу орж байна, үүн дээр манай гишүүд санаа зовниж байр суурь илэрхийлсэн” гэлээ.
Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Багш нарын цалинг нэмэхийн тулд хүүхдийн мөнгийг бууруулж эх үүсвэр гаргах ёстой гэсэн асуудал яригдаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Цалин, тэтгэвэр нэмэх шаардлага бий. Гэхдээ цаад талд нь үр ашиг бүтээмж ярьж байх ёстой. Бодит эдийн засгийг ярихгүйгээр цалин, тэтгэвэр нэмэх ёстой ярих нь цаад талдаа хүнд үр дагавартай. Сангийн сайд бол “Урсгал зардлыг тодорхой хэмжээгээр танах замаар цалин, тэтгэврийг нэмэх боломжтой” гэж байр сууриа илэрхийлж байсан. Нэг зүйлийг сануулахад, цалин, тэтгэвэр нэмж байна гээд улсын төсвийн нийт хэмжээг нэмж болохгүй. Улсын төсвийг нийт хэмжээг нэмнэ гэдэг өр зээл нэмнэ гэсэн үг. Үндэслэлгүй хоосон орлого нэмэгдүүлж, бичилт хийнэ гэсэн үг. Улсын төсвийн нийт хэмжээг нэмэхгүйгээр урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх замаар цалин, тэтгэвэр нэмэх ёстой” гэв.

Сэтгэгдэл ( 5 )
Дарга нарын албан тасалгаа, машины шинэчлэл, үр өгөөжгүй төсөл хөтөлбөрүүд гээд олон юмны зардлыг танавал боломж байгаа шүү.
tsalin tetgever nemex shaardlagaar oorsdiinxoo xeregleeg bagasgaxgui ulsiig orond oruulj nemegduulex n tsaashlaaad uls orni ireeduid olon saad berxsheeliig avchirax bolno. nen terguunii shiidverlex ajil tosluudiig uragshuulaad zarim ajil tosol arga xemjeeg tevchij bolox zardald oruulj yadaj ulsiin oriig nemegduulexgui bx tal deer anxaarax n zov bx. shaardlagagu baaxan zardaluud zondoo l bga yum shig xaragdax yum. nogoo xeden said nar n manaix ch uunig zaaval xiix estoi ntr gd dundaas n tsavchixaa bodood ulsin ashig sonirxoliig ul tooj bga yum shig bn da
Энэ ёстой тэнэг пиздаа юмаа!!! Нэг их ш/ухааны шинэ нээлт хийчихсэн хүн шиг байж баагий нь. Түй үерт. Түргэн зайлаасай!!!
Чамаар тайлбарлуулна ч гэж юу байхав.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch