“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орлоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 11 сарын 04

“Очирдагинас” ХХК нь 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн гурван үе шаттай “Экспортын үйлдвэрийн цогцолбор” төслөө амжилттай хэрэгжүүлж, 2025 онд албан ёсоор ашиглалтад орууллаа.

Энэхүү төслийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нөөшлөх болон анхан шатны боловсруулах бүх үйл ажиллагаа нэг цогц системд нэгдэж, Монголын хүнсний салбарт шинэ түвшний экспортын хүчин чадал бүрдлээ.

Гурван үе шаттай бүтээн байгуулалт

2017 онд эхэлсэн төслийн хүрээнд дараах гурван үйлдвэрийг үе шаттайгаар барьж ашиглалтад оруулсан юм.

2018 он – “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр”

2023 он – “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”

2024–2025 он – “Анхан шатны мах боловсруулах үйлдвэр болон үйлдвэрийн өргөтгөл”

Ингэснээр нийт 9,145 м² талбай бүхий орчин үеийн үйлдвэрийн бүс бүрдэж, үйлдвэрлэлийн бүх шат дамжлага нэг дор төвлөрлөө.

50 тонн үйлдвэрлэлийн хүчин чадалтай цогцолбор

Өдөрт 50 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү цогцолбор үйлдвэр нь Монголын мах, махан бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн экспортлох бүрэн боломжийг бүрдүүлж байна.

Мөн нийслэлийн хүнсний зах зээлд зориулан төрөл бүрийн ангилсан мах үйлдвэрлэн нийлүүлэхээр төлөвлөж, Монгол хүнсний аюулгүй байдал, тогтвортой нийлүүлэлтийн чадавхыг нэмэгдүүлж байна.

Монгол хүнсний экспортын шинэ түвшин

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Очирдагинас” ХХК нь хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмжийн шинэчлэлт болон хөргөлтийн зоорийн хүчин чадлын өргөтгөл зэрэг бодит хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлж, улмаар импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг ханган, экспортын чанар, өрсөлдөх чадварыг шинэ түвшинд хүргэлээ.

Нийт барилгын талбай: 9,145 м²

Хөргөлтийн зоорины хүчин чадал: 2,000 тн

Өдөрт боловсруулах махны хэмжээ: 20 тн

Нийт үйлдвэрлэлийн хүчин чадал: 50 тн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top