ӨГЛӨӨНИЙ МЭНД

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 14

Өнөөдөр 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр. Энэ өдөр 2025 оны 318 дахь өдөр бөгөөд он дуусахад 47 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөний нар 07 цаг 56 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана.

Өнөөдөр чихрийн шижин өвчинтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Өнөөдөр Францын нэрт зураач Клод Моне, Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хи, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бутрос Бутрос-Гали, ИБУИНВУ-ын Хаан III Чарльз, Украин гаралтай Францын жүжигчин Ольга Куриленко, Францын хөлбөмбөгч Самуэл Умтити, Кристофер Нкунку нэр мэндэлжээ.

Дэлхийн түүхэнд өнөөдөр:

МЭӨ 332 оны энэ өдөр Их Александр хаан Египетийн фараон болжээ.

1922 оны энэ өдөр BBC компани Британи даяар анх удаа радиогийн нэвтрүүлэг цацав.

1967 оны энэ өдөр Америкийн физикч Теодор Майман цацаргалтын хуймагт патент авав. Энэ нь дэлхийн түүхэнд анхны лазер байсан юм.

1971 оны энэ өдөр Америкийн сансар судлалын агентлагийн хөөргөсөн “Маринер 6” хөлөг Ангараг гарагийн ангаар мандалд нэвтрэв.

1991 оны энэ өдөр Цөллөгт 13 жилийг үдсэн Камбожийн ханхүү Нородом Сиханук эх орондоо эргэн иржээ.

2008 оны энэ өдөр “Их-20” бүлгийн дээд хэмжээний анхны уулзалт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top