Хүнсний зарим бүтээгдхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 17

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүнсний нэлээд олон төрлийн бүтээгдхүүнийг харилцан ногдуулах импортын гаалийн татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Энэтхэгийн хөдөө аж ахуйн бүтээгдхүүн экспотлогчдод ашигтай тус байгаа ажээ.

АНУ-д хүнсний бүтээгдхүүний үнэ өсч байгаатай холбоотой хэрэглэгчдийн бухимдал улам нэмэгдэж байгаа тул Трамп өнгөрсөн баасан гарагт үхрийн мах зэрэг хүнсний 200 гаруй нэр төрлийн бүтээгдхүүнд өөрийн нэвтрүүлсэн импортын гаалийн татварыг цуцалсан байна.

Энэтхэгийн бараанд АНУ-ын нэвтрүүлсэн 50%-ийн импортын гаалийн татвар төлөхөд хүрч байсан Энэтхэгийн цай, кофе, халуун ногоо, самар экспортлогчид 15-20%-ийн гаалийн татвар төлж байсан Европын Холбоо болон Вьетнамын нийлүүлэгчдээс илүүтэй хохирч байсан ажээ.

Энэ хөнгөлөлт нь АНУ, Энэрхэгийн хооронд хийж байгаа худалдааны яриа хэлэлцээнд өгч байгаа эерэг дохио болно гэж Энэтхэгийн албаны төлөөлөгчид үзэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top