Газрын диваажин “ЭРДЭНЭСИЙН АРАЛ”: Монголын анхны дээд зэрэглэлийн хаус хороолол

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

          Улс гүрэн хүчирхэг байна гэдэг бол иргэд нь хүчирхэг байхын нэр, улс гүрэн баян байна гэдэг бол иргэд нь баян байхын нэр. Дэлхийд гайхагдсан их баялгийн эзэд, эзэн богд Чингис хааны үр сад монголчууд бид баян тансаг, сэтгэл хангалуун амьдрах ерөөлтэй ард түмэн. Тэгвэл Монгол улсын анхны дээд зэрэглэлийн хаус хороолол “Эрдэнэсийн арал”-ын бүтээн байгуулалт эхэлснийг өөрийгөө хүндэлдэг, гэр бүлийнхээ аз жаргалыг дээдэлдэг, ажил хэрэг нь амжилттай урагшилж байгаа Монгол хүн бүрт дуулгаж байна. Энэхүү фото сурвалжлага бол реклам биш. Харин сэтгүүлч миний сурвалжлан олж авсан эрхэм нандин мэдээлэл юмаа.

          Зах зээлд шилжсэнээс хойш сэтгүүлчид маань бизнестэй холбоотой мэдээллийг нийгэмд ямар үнэ цэнэтэй байгаагаас нь үл хамааран төдийлөн дэмжиж, үзэглээд байдаггүй “муу” зуршилтай болсон. Хөдөлбөл хөлс учраас зөв ч биз. Гэхдээ Zindaa.mn сайтын хувьд зарим чухал, хэрэгцээтэй мэдээллийг бизнестэй холбоотой байхаас нь үл хамааран олон нийтэд хүргэх ёстой гэж үздэг. Энэ удаад бид “Эрдэнэсийн арал” дээд зэрэглэлийн хаус хорооллыг онцолж байна.

          “Эрдэнэсийн Арал”-ыг үүсгэн санаачилж, бүтээн байгуулагч нь Монголын барилга угсралт, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарт тэргүүлэгч “Сандэй” группын удирдлага, хөдөлмөрч хамт олон. Аливаа зүйлийг төгс хийхийн төлөө сэтгэл зүтгэлээ жинхэнэ утгаар нь зориулж чаддаг “Сандэй” группын хамт олон аятай тухтай аж төрөх бүхий л нөхцлийг “Эрдэнэсийн арал” хотхонд бүрдүүлжээ. Хамгийн гайхамшигтай нь Азийн бар Солонгос улсад ч байхгүй энэ тансаг, дээд зэрэглэлийн хорооллыг Монгол хүн өөрөө бүтээж, Монгол хүн өөрөө эзэмшиж байгаа явдал омогшил төрүүлж байна. Бид нэг нэгнээ баян ядуугаар нь дуудахаас илүүтэй баялгийг бүтээгчдэд талархаж сурах хэрэгтэй юм. “Эрдэнэсийн Арал”-ын энэ бүтээн байгуулалт хийгээд үүнээс гарах өгөөж нь Монголд нь үлдэнэ. Даруухан тооцоогоор 100 сая долларын өртөгтэй босох “Эрдэнэсийн Арал” хороололд эрдэнийн чулууг бэлгэдсэн 20 төрлийн шилдэг загварын 200 хаус, Олон улсын жишигт нийцсэн дунд сургууль, цэцэрлэг, бүх төрлийн шинжилгээ оношлогоо бүхий орчин үеийн нэгдсэн эмнэлэг, бассейн, фитнес, спорт заал бүхий иж бүрэн тоноглолтой “Кристал” спорт төв, орчин үеийн дээд зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн бүхий “Даймонд” худалдааны төв гээд хүний хэрэгцээнд шаардлагатай бүхэн багтжээ.

          Монголын сайхан орны үзэсгэлэн байгалийг магтан дуулахдаа нэгэн их яруу найрагч “Газрын диваажин” хэмээн нэрийдсэн байдаг шиг хүн амьдран суух газрын диваажин аль вэ гэвэл би “Эрдэнэсийн Арал” гэж хариулахад бэлэн байна.

          Ингээд шинэ зууны бүтээн байгуулалтын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх  “Эрдэнэсийн арал” хотхоны фото сурвалжлагыг товч тодорхой тайлбарын хамтаар хүргэхийн өмнө Монгол улсын хот тосгон, хороолол, хотхон тэр чигээрээ “Эрдэнэсийн арал” болох билэгтэй ерөөл өргөе.

 

Ө.Мэргэндүү.

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
б(202.179.31.73) 2016 оны 05 сарын 09

з

0  |  0
(112.72.13.10) 2014 оны 05 сарын 19

Үнэ хэд вэ ?

0  |  0
Top