АНУ, Израилын халдлагын улмаас 170 сурагч, багш амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ, Израилын цохилтод Минаб хотын охидын сургууль өртөж, 170 орчим сурагч, багш амиа алдаж, 96 хүн шархаджээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, тус сургууль Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын баазаас 600 метрийн зайд байрладаг бөгөөд тус бааз бай байжээ. Минаб хот нь стратегийн чухал ач холбогдолтой олон улсын далайн тээврийн зам болох Ормузын хоолойн дагуу байрладаг Хормозган мужийн хот юм.

Тус сургуулиас гадна Тегеран хотын Хедаят дунд сургууль дээр мөн нэг пуужин унаж, хоёр сурагч амиа алдсан байна. Тус сургууль нь Ираны Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежадын өргөө байрладаг дүүрэг оршдог байна. Тэрбээр мөн АНУ, Израилын цохилтын нэг бай байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top