Долоон банк дүрмийн сангаа 16 тэрбумд хүргэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 02

Монгол банкнаас арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг 16 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн билээ. Энэ шийдвэртэй холбоотойгоор зээлийн хүү нэмэгдэхгүй гэж холбогдох албаныхан мэдэгдлээ. Өнгөрсөн оныхтой харьцуулахад төгрөгийн зээлийн хүү дунджаар2.5, валютынх нэг хувиар буурсан аж. Манай улсад арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулдгаас одоогоор долоо нь дүрмийн сангаа дээрх хэмжээнд хүргэж нэмэгдүүлсэн байна.
Үлдсэн нь 2013 оны тавдугаар сарын 1-ний дотор Дүрмийн сангаа нэмэгдүүлэх үүрэг авчээ. Дашрамд дурдахад, оны эхнээс энэ сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1410 орчим кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдсэн байна.
Харин  Монгол банкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханш оны эхнээс 0.5 хувиар чангарчээ.          

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top