“Баруун бүсийн биологийн олон янз байдал” форум эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 05 сарын 21

 

Жил бүрийн тавдугаар сарын 22-ны өдөр тохиодог Олон улсын биологийн олон янз байдлын өдрийг энэ жил “Орон нутгаас дэлхийд нөлөөлөх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ хүрээнд БОУАӨЯ НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр баруун бүсийн таван аймгийг хамруулан “Баруун бүсийн биологийн олон янз байдал” форумыг зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээ өнөөдөр (2026.05.21) Увс аймагт эхэллээ. Байгаль орчны салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл болон биологийн олон янз байдлыг хамгаалах асуудлыг хэлэлцэх тус форум хоёр өдөр үргэлжилнэ.

Форумын хүрээнд Картагены протоколын хэрэгжилтийн тайлан, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, генетик нөөцийн зохицуулалт, хөрс хамгаалал, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийн бодлого болон байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар орон нутгийн байгууллагуудад мэдээлэл хүргэж, санал солилцох юм.

Мөн байгалийн нөөц ашигласны төлбөрийн зохицуулалт, хэрэгжилт, байгаль орчны бодлого, төлөвлөлтийн чиглэлээр орон нутгийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Энэхүү форум нь биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр олон улсын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, төр болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(105.119.30.197) 2026 оны 06 сарын 05

ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

0  |  0
Top