Хил орчмын уст цэгт ирсэн МАЗААЛАЙН МӨР

2026 оны 06 сарын 30

 

Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид ээлжит хяналт, мониторингийн үеэр хил орчмын уст цэгийн орчимд мазаалайн мөрийг бүртгэлээ.

Энэ нь дэлхийд нэн ховор мазаалай байгалийнхаа жамаар амьдарч, уст цэгээ тогтмол ашиглаж байгааг илтгэх чухал баримт юм.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top