Хичээлийн шинэ жил эхлэхээс хэдхэн хоногийн их, дээд суруулиуд сургалтын төлбөрөө нэмдэг бичигдээгүй хууль үйлчилээд багагүй хугацаа өнгөрч байна. Ингэхдээ улсын их, дээд сургуулиуд Удирдах зөвлөлөө нууцаар шахам хуралдуулан, төлбөр хэдэн хувиар нэмэхээ ярилцаж, үүнийгээ инфляц өссөнтэй холбоотой хэмээн тайлбарладаг. Энэ жилийн хувьд сургалтын төлбөр мөн нэмэгдэх гэнэ. Суурь инфляц 11 хувьд хүрээд байгаа болохоор сургалтын төлбөр энэ хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байгаа. Тиймээс БСШУЯ-ны мэргэжилтнүүд төлбөр нэмэх шаардлагатай эсэхийг судлахаар ажиллаж байна. Хэрэв төлбөр нэмэх шаардлагатай бол 9 хувиас давж нэмэхгүй байхад анхаарч ажиллахаар болсон юм.
Өнгөрсөн жилийн төлбөрийг МУИС 30, ХААИС 25 хувиар өсгөхөөр хэлэлцэж байгаа бол ШУТИС инфляцын өсөлттэй уялдуулан тодорхой хэмжээгээр нэмнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Өөрөөр хэлбэл ЭМШУИС,МУИС, ШУТИС-ийн Удирдах зөвлөл хуралдсан бөгөөд төлбөр хэдэн хувиар нэмэх эцсийн шийдвар гаргаагүй гэнэ. Учир нь салбар хариуцсан яамнаас чиглэл өгөөгүй болохоор албан ёсоор төлбөр нэмэх боломжгүй гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.
А.Аюурзана
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )