Зураг дарж, торгууль илгээхийг болиулах өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2026 оны 06 сарын 26

 

“102 Police” аппликейшнээр мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн 10–20 хувьтай тэнцэх урамшуулал олгох журам 2025 оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн билээ.

Тэгвэл иргэн Г.Рэнцэн уг журмыг цуцлах нийтийн өргөдлийг санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Тэрбээр, "Монголд зогсоол, зогсох байгууламж хүртээмжгүй хүн амын төвлөрөл ихтэй хотын нөхцөлд,торгууль нь зүгээр л мөнгө олох шийдвэр. Иймд автомашины зогсоолоо бүрэн шийдчихээд дараа нь торгуулиа тавимаар байна. Хот төлөвлөлт хүн амын нягтрал ихтэй болсон нь иргэдийн буруу биш, үе үеийн хотын дарга, засаглалын буруу учир 102 апп торгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү" хэмээжээ. 

Та бүхэн саналаа өгөхийг хүсвэл энд дарж өгнө үү. 

Одоогийн байдлаар тус өргөдөлд 831 хүн гарын үсэг зураад байгаа бөгөөд нийт 33000 хүн гарын үсэг зурвал ажлын хэсэг байгуулах юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэлсүх(103.168.34.96) 2026 оны 06 сарын 27

Цуцлах нь зөв матаасны үүрнүүдийг болиул энүүгээр хооллодог бүлэг бий болсон зарим нь гнрийн гадаа зогсоолын машин явуудж завааруулж бна шууд болиул

1  |  1
Бадамжунай өм(66.181.184.245) 2026 оны 06 сарын 27

Больж үз. Жоохон ч гэсэн замбараатай дэг журамтай байж сур.

1  |  1
Дэмжихгүй(103.212.119.89) 2026 оны 06 сарын 27

ЭНИЙГ БОЛ ДЭМЖИХГҮЙ ЭЭ

1  |  1
GANBAT(178.174.229.45) 2026 оны 06 сарын 26

YU BE? HARIN CH BUGD ZURAG AVCH BUSARMAG ETGEEDUUDIIG NIIGMIIN HARILTSAANAAS ZAILUULAH HTEI . TORGUULIIG N 500 DAHIN NEMEH HTEI

0  |  0
Dd(202.21.108.103) 2026 оны 06 сарын 26

Zurag bolgonii daguu togodoggui shuu dee tsutslaad hereggui gej bodoj baina

0  |  0
Dd(202.21.108.103) 2026 оны 06 сарын 26

Zurag bolgonii daguu togodoggui shuu dee tsutslaad hereggui gej bodoj baina

0  |  0
Top