Ховд аймгийн Мөст сумын уугуул, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан улсын их баяр наадмын дөрвийн давааны оноолтод улсын үнэн хүчит харцага, уран барилдаант Б.Зоригтбаатарыг давлаа.
Ийнхүү Архангай аймгийн Цахилгаан Зоригоо хэмээх хурдан, хурц барилдаантай улсын сайн харцагаар улсын заан Ц.Мягмарсүрэнгийн төрсөн ахын хүү М.Баяржавхлан давж, улсын начин цолны даваанд босохоор болж байна.

Сэтгэгдэл ( 0 )