
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд гурав хоног үлдлээ. Тодруулбал, 2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл E-Mongolia системээр зохион байгуулагдах юм.
Бүртгэл наймдугаар сарын 17-ны 09:00 цагаас эхэлнэ. Улмаар наймдугаар сарын 28-ны 23:59 цагт дуусна. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бүртгэлийн хугацааг анхаарна уу.

Сэтгэгдэл ( 0 )