Талийгаач охиныг цогцсыг шатааж, газарт булсан байж болзошгүй гэв

Ж.Сондор | Zindaa.mn
52 минутын өмнө

 

А.Амина охин алга болсноос хойш 14 хоногийн хугацаанд 1000 гаруй хүн эрэн хайх ажиллагаанд оролцлоо. Гэмт этгээд хэргээ хүлээж, охины цогцос олдсоноор эрэн хайх ажиллагааг албан ёсоор зогсоосон бөгөөд охины цогцсыг шатааж, улмаар газарт булсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлээд байна. 

Хэргийн талаар олон нийтэд шуурхай мэдээлэл хүргэж байсан сэтгүүлч Н.Таванцэцэг: Намайг очиход Хөршийн эзэн М.Даделхан би ярилцлага өгөхгүй, хүн амины хэрэг болчих гээд байна гэж ярьсан байдаг. Ер нь үг яриа, нүүр, биеийн хэлэмж хэлээд л байсан. Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг маш сайн явуулсны үр дүнд хэрэг илэрлээ. Хуулийн байгууллагад итгэж байсан. Жаахан цаг хугацааны л асуудал болчихоод байсан юм. Хэрэв цагдаа мөрдөн шалгаагүй бол энэ хэрэг нуун дарагдаад үлдэх байлаа. Төрдөө тангараг өргөж, түмэн олныхоо төлөө цаг наргүй, ар гэр, нойр хоолоо умартан зүтгэдэг цагдаагийн албан хаагчийн ажил хүнд. Тэд мөрдөн шалгах ажиллагааг сайн хийж хэргийг илрүүллээ. Үгсэн хуйвалдаад үгээ нийлүүлчихээд их гүрийсэн ч гэмт этгээдүүдийг газар гишгүүлсэнгүй гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top