
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Ховд аймагт амиа алдсан 10 настай охины гэр бүлд эмгэнэл илэрхийлээд иргэдийн сэтгэл зүйл боловсролд анхаарах шаардлагатай байгаа талаар дурдлаа.
Энэ талаар тэрээр "Хүүхдүүд сэтгэл зүрхний боловсролгүй хүмүүсийн золиос болсоор байна. Тэд бол ээж аавдаа, гэр бүлдээ амин эрдэнэ байх ёстой. Хүүхдийн хүчирхийллийн хэргийн 70 хувь гэр бүлийн орчинд үйлддэг.
Гэр бүлийн боловсрол, сэтгэл зүрхний боловсрол амин чухал болж байна. Бусдыг ойлгох (Empathy), Бусдыг хайрлах, ннэрэн нигүүлсэнгүй байх (Compassion) зэрэг сэтгэл зүрхний боловсролыг энэ жил цэцэрлэг болон 1 дүгээр ангиас орж эхэлнэ. Одоо бидэнд зүрх сэтгэлийн боловсрол ус агаар мэт хэрэгтэй байна. Дэндүү эмгэнэлтэй, дэндүү харамсалтай.
Бусдын гарт алтан амиа алдсан Ховдын охинд болон түүний гэр бүлд нь эцэг хүний хувиас гүн эмгэнэл илэрхийлье. Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэлтэй бид хэзээ ч эвлэрч болохгүй !!!" гэжээ.


Сэтгэгдэл ( 0 )