ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа 9 дүгээр сарын 1-ний өдрөөс ЭХЭЛНЭ

Ж.Сондор | Zindaa.mn
46 минутын өмнө

 

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

Цэцэрлэг, сургууль орон даяар 9 дүгээр сарын 1-ндээ эхэлнэ. Зөвхөн хотын төвийн 70 сургууль, 60 цэцэрлэгийн бүртгэл, бэлтгэл ажлууд цахимаар явагдана.

Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт өчигдөр өглөө зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. COP-ийн арга хэмжээ зохион байгуулагдах бүсийн цэцэрлэг, сургууль 9 дүгээр сарын 1-ндээ хичээл эхэлнэ.

Мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллеж, их сургууль, коллежийн танхимын хичээл 9 дүгээр сарын 14-нөөс эхэлнэ. Иймд орон нутгаас хотыг зорих оюутан залуусыг 9 дүгээр сарын 1-нээс хойш ирэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top