Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна

58 минутын өмнө

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн "Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай" А/115 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл үүсэхээс сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд холбогдох байгууллага, алба хаагчид хамтран Баруун туруун болон Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэж, дүүргийн нутаг дэвсгэрт тарвага болон тарваганы гаралтай түүхий эд, эд зүйлсийг хууль бусаар нэвтрүүлэх, тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

Хяналт шалгалтын үеэр тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, тарвага агнах, тээвэрлэх, худалдаалахтай холбоотой хууль тогтоомж, хорио цээрийн дэглэмийг мөрдүүлэхэд анхаарч ажиллалаа.

Иргэд та бүхэн тарвага агнах, тарваганы мах болон түүхий эдийг худалдаж авах, хэрэглэх, тээвэрлэхээс татгалзаж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөн, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top