Монгол Улс “Eurovision”-ийн домогт тайзнаа өрсөлдөнө

Ж.Сондор | Zindaa.mn
56 минутын өмнө

 

Дэлхийд танигдсан уран бүтээлчдийн карьерын нэгэн чухал тайз болсон "Eurovision" анх удаа Азид зохион байгуулагдахаар болж, Монгол Улс тус тэмцээнд албан ёсоор оролцох боллоо.

Анхны "Eurovision Song Contest Asia Grand Final" ирэх арваннэгдүгээр сарын 14-нд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдахаар товлогджээ. 

"Eurovision Song Contest" нь жил бүр 166 орчим сая үзэгчийг цэнхэр дэлгэцийн өмнө нэгтгэдэг ба эл тэмцээний тайзнаас ABBA, Céline Dion болон Måneskin зэрэг олон уран бүтээлч оролцож байв.ABBA, Céline Dion, Måneskin, Loreen зэрэг дэлхийд танигдсан уран бүтээлчдийн карьерын нэгэн чухал тайз болсон " анх удаа Азид зохион байгуулагдахаар болж, Монгол Улс тус тэмцээнд албан ёсоор оролцох боллоо.

Анхны "Eurovision Song Contest Asia Grand Final" ирэх арваннэгдүгээр сарын 14-нд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдахаар товлогджээ. Ингэснээр Монгол Улс "Eurovision"-ийг зөвхөн үзэгчийн хувиар сонирхох бус, өөрийн уран бүтээлч, дуу хөгжмөөр дэлхийн үзэгчдийн өмнө өрсөлдөх боломжтой болж байна.

 

 

70 жилийн түүхтэй "Eurovision"

"Eurovision Song Contest" нь дэлхийн хамгийн олон үзэгчтэй дууны тэмцээн бөгөөд жил бүр 166 орчим сая үзэгчийг цэнхэр дэлгэцийн өмнө нэгтгэдэг.

Эл тэмцээний тайзнаас ABBA, Céline Dion, Julio Iglesias, Alsou, Måneskin, Loreen болон Alexander Rybak зэрэг олон уран бүтээлч олон улсын үзэгчдэд хүрч, карьераа үндэсний зах зээлээс давуулан тэлж байв.

"Eurovision"-ийн нэг үзүүлбэр ердөө гурван минут үргэлжилдэг. Гэхдээ энэ богино хугацаа уран бүтээлчдэд олон улсын шинэ үзэгчдэд хүрэх, хөгжмийн зах зээлд танигдах, цаашлаад тухайн улсаа дэлхийд сурталчлах боломж болж ирсэн.

Тэмцээний түүх Дэлхийн хоёрдугаар дайны дараах Европоос эхтэй

Хүн төрөлхтний түүхэнд томоохон хар дурсамжийг үлдээсэн дэлхийн хоёрдугаар дайны дараа Европын орнуудын хамтын ажиллагааг сэргээх зорилгоор Европын Өргөн Нэвтрүүлгийн Холбоо албан ёсоор байгуулагдаж, гишүүн орнууд мэдээ, спорт, телевизийн контентоо хил дамнан солилцох сүлжээг хөгжүүлжээ.

Энэхүү хамтын ажиллагаанаас өдгөө 70 жилийн түүхтэй "Eurovision Song Contest" үүссэн бөгөөд анхны зорилго нь зөвхөн хөгжмийн од төрүүлэх бус, улс орнуудыг соёл, хөгжмөөр холбоход оршиж байв.

4.7 тэрбум хүнтэй Азийн зах зээл

Ази тив нь нийт 4.7 тэрбум орчим хүн амтай бөгөөд дэлхийн хамгийн том хэрэглэгчийн зах зээлээс гадна хөгжмийн салбар эрчимтэй өөрчлөгдөж буй бүс нутаг нэг юм.

Анхны "Eurovision Song Contest Asia"-д 10-13 улс оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд оролцогч орнуудын нийт хүн ам 3 тэрбумыг давах боломжтой.

Энэ утгаараа Монгол Улсын оролцоо нь зөвхөн тэмцээний үр дүнгээр хэмжигдэхгүй. Харин Монголын уран бүтээлчид, хөгжмийн продюсерүүд болон бүтээлч салбарын хувьд Азийн шинэ үзэгчдэд өөрсдийгөө таниулах, олон улсын хамтын ажиллагаа болон шинэ зах зээлд хүрэх боломж болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top