Цагдаагийн байгууллагад энэ оны 08 сарын 19-ний өдрийн 06:00 цагийн орчимд “Бууцагаан сум Баянбүрд 4-р баг Богд уулын модны ам гэх газарт том хар тэрэгтэй хүн мал хариулж байгаа хүнийг мөргөөд зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтаар тус багт суух Э.О /32 настай эрэгтэй/-ыг марк, улсын дугаар тодорхойгүй, хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн мөргөж амь насыг нь хохироож зугтаасан гэх хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор хэргийн газарт шуурхай ажиллаж, гадаад улсын 2 иргэнийг холбогдуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )