“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

44 минутын өмнө

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн суурийг 1948 онд Ерөөлч магтаалчдын улсын анхдугаар уралдаан, 1966 оноос “Ардын язгуур урлагийн наадам”, 1991 оноос “Ардын урлагийн их наадам”, 2018 онд “Соёлын биет бус өвийн их наадам”, 2022 онд “Нүүдэлчин” Соёлын биет бус өвийн наадам нэртэйгээр үндэсний хэмжээнд, 2023, 2024, 2025 онд олон улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн түүхтэй.

Гурван өдөр үргэлжлэх уг фестивалийн өдрүүдэд өсвөрийн шагайн харвааны тэмцээн, морьт харваа, уран уургач, бугуйл, ташуур шүүрэх, морьтон монголжин, морин бөмбөгийн тэмцээн зэрэг арга хэмжээ болно. Мөн улс, аймаг, цэргийн цолтой болон өсвөр, сонирхогчдын барилдаан болно.

Д.Сүхбаатарын талбайгаас үнэ төлбөргүй автобусаар "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд очих боломжтой.  

Үнэ төлбөргүй автобус нь: 

  • 2026 оны наймдугаар сарын 21-нд 07:00-21:30 цагт 25 минут тутамд

  • 2026 оны наймдугаар сарын 22, 23-нд 07:00-21:30 цагт 18 минут тутамд явна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top