Баянгол дүүрэгт 2026 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэг тарих ажлын хүрээнд нийт 34 хорооны 456 байршилд зүлэг тарьж, нийтийн эзэмшлийн 11 байршилд нэг наст цэцгийн мандал байгуулжээ. Өнөөдөр 18, 19-р хороонд хийгдсэн зарим байршил, ажлыг танилцуулж байна.
18-р хороонд:
- 88-р цэцэрлэгийн урд талбайд зүлэгжүүлэлт
- 42-р байрны эргэн тойронд, 42-р байрны тоглоомын талбайд зүлэгжүүлэлт
- 33-р байрны тоглоомын талбайн хажууд зүлэгжүүлэлт
- 76-р байрны хажууд зүлэгжүүлэлт
- 46-р байрны тоглоомын талбайд зүлэгжүүлэлт
- 50-р байрны урд талбайд зүлэгжүүлэлт
- 43-р байрны зүүн хойд талд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, оршин суугчдад ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлээд байна.
19-р хороонд:
- 58-р байрны баруун талын авто зогсоолын хажууд зүлэгжүүлэлт
- 57-р байрны урд болон баруун талын тоглоомын талбайд зүлэгжүүлэлт
- 52-байрны баруун талд зүлэгжүүлэлт
- 57, 58-р байрны 3Х3 сагсан бөмбөгийн талбайн хажуу, тоглоомын талбайд зүлэг тарьж, нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )