Жолоочгүй машин өнхөрч, 59 настай иргэнийг мөргөжээ

2026 оны 08 сарын 21

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд “Зам тээврийн осол гарч хүн бэртсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 47 настай, эрэгтэй жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дэлгүүр орохоор машинаасаа буусан байх үед машин өнхөрч, 59 настай, эрэгтэй мөргүүлж, гэмтсэн болох нь тогтоогдоод байна.

Уг хэргийг үргэлжлүүлэн Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top