Зургаан удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг хийсэн 18 настай этгээдийг цагдан хорьжээ

14 минутын өмнө

 

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төв болон CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сэжигтэй этгээд 18 настай, эрэгтэй “Г” нь уг үйлдийн аргаар 6 удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top