Нью-Йоркын дунд сургуулийн сурагчид хиймэл оюун ашиглахгүй

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нью-Йорк хотын захирагчийн шийдвэрээр 2026-2027 оны хичээлийн жилд тус хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн дунд сургуулиудад суралцдаг 2-8-р ангийн сурагчид хиймэл оюун ашиглахгүй байхаар боллоо. Энэ шийдвэр багш нарт ч мөн хамааралтай аж. Хотын захиргааны мэдээлснээр дээрх шийдвэр зөвхөн нэг хичээлийн жилд л хамаарна. Хориглосон хичээлийн жилийн хугацаанд хиймэл оюун ашиглах нь багш сурагчдад хэрхэн нөлөөлж байгааг шинжлэх ухааны үндэстэй судлах юм байна. 

АНУ-ын хувьд Нью-Йорк хот нь улсын сургууль ихээр төвлөрсөн бүс. Шинэ хичээлийн жилээс эхлэн хагас сая орчим багш, сурагч хиймэл оюун ашиглахгүй болж байна. Нью-Йорк хотын захиргааны зүгээс хиймэл оюуны нөлөө болон цаашдын үр дүн, холбооны засаг захиргааны цаашдын чиг хандлагаас шалтгаалан энэ шийдвэрийг сунгах, эс сунгах эсэхийг шийдвэрлэх аж. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.131.225.197) 54 минутын өмнө

Монголд хиймэл оюун ухаан ашиглалтад хязгаар тавих хэрэгтэй байгаа юм даа. Хүний бодож тунгааж дүгнэлт гаргах чадварт илт нөлөөлж байгааг гадаадын олон судалгаа гаргаад байна шүү дээ. Хиймэл оюун ухаан хэр их ашиглана, мэдээллийг задлан шинжилж боловсруулах дүгнэлт гаргах чадвар тэр хэмжээгээрээ үгүй болно

0  |  0
Top