Суурьшлын бүсэд нэвтэрсэн баавгайнуудыг аюулгүй бүс рүү гаргажээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 03

Дорнод аймгийн Баян-Уул сумын 2-р багийн нутаг, “Өвөр шар хөв” гэх газарт орж наймдугаар сарын 31-ний өдөр орж ирсэн баавгайнуудыг /1 эвш, 3 бамбарууш/ хүн амьтны суурьшлын бүсээс гаргаж, аюулгүй газар хүргэжээ. Ингэхдээ нийт 18 цаг зарцуулж, 57 км зам туулсан байна.

Энэхүү ажлыг Онон-Балжийн БЦГ-ын  хамгаалалтын захиргааны албан хаагчид Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга, холбогдох албан хаагчид болон нутгийн иргэдтэй хамтран, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааг баримтлан баавгайг зөөлөн тууж, замын явцад 4 удаа 1-2 цаг орчим амрааж  амьдрах орчинд нь аюулгүй хүргэжээ.

Иймд иргэд та бүхнийг тус газрын орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top