Нийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл эхэллээ

 

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цагт хаагдана.

II шатны бүртгэлд:

  • Түр оршин суух хаягтай хүүхэд
  • I шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд хамрагдах боломжтой.

Цахим бүртгэлийг E-Mongolia платформоор дамжуулан хийнэ.

Бүртгэлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авах шаардлагатай бол зурагт дурдсан Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн боловсролын хэлтэс болон E-Mongolia call center 11-11 дугаарт хандах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top