Тусгай зөвшөөрлийн талбайгаа хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй хэргүүдийг илрүүлжээ

49 минутын өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөний хүрээнд улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулсан, эсхүл бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчиж олборлолт хийж, газрын хэвлийд халдсан, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсан, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааг таслан зогсоох илрүүлэх зорилгоор Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймагт хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Хяналт шалгалтаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий байгууллагуудад үзлэг шалгалт явуулахад тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлжээ.

Иргэд Та бүхэн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top