Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны наймдугаар сарын 9-13-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ууганцэцэг: Ажилчдын соёлын ордонгоос суусан. Жолоочоос чиглэлийн талаар асуухад өөдөөс муухай орилсон. Буух гэхэд шалан дээр ундааны сав байхаар нь хогийн саванд хийхэд араас хогоо аваад буугаач гэж хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн 13-189 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.П-д иргэний гаргасан зөрчлийг танилцуулж, дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өглөө.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Баярбаясах: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-100 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Д.Батцэнгэл: Ч:27 (Вокзал-Өвөр согоот) чиглэлд явж байсан 18-001 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гэрлэн дохион дээр сигналдаж шахсан. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Энхчимэг: Ч:12 (Зүүн салааны шинэ эцэс-Цамбагарав) чиглэлд явж байсан 6-013 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Чиглэлийн талаар асуухад мэдээлэл өгөөгүй.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Наранчимэг: Ч:40 (Мах импекс-Улаанхуаран) чиглэлийн 4-040 гарааш дугаартай автобусны жолооч ''Элба дэлгүүр'' зогсоол дээр зогсоогүй.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Дорж: Ч:42 (Сүлжмэл-Зайсан) чиглэлд явж байсан 11-096 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Баярцогт: Ч:2 (Шархад-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 1-123 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ гүйцэт аваагүй.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-100, “Сайхан-Ирээдүй” ХХК-ийн 18-001, “Автобус нэгдэл” ХХК-ийн 6-013, “Блюбус” ХХК-ийн 4-040, “Трансбус” ХХК-ийн 11-096, “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-123 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн автобусны жолооч нарын гаргасан зөрчлийг байгууллагын ашиглалтын албаны дарга, тээвэр зохицуулагч нарт танилцуулж, Нийтийн тээврийн бодлогын газраас батлагдсан замнал, чиглэл замнал, цаг мөрдөх зорчигчийн ая тухтай зорчих нөхцөл шаардлагыг хангаж ажиллах байгууллагын дотоод журмаар арга хэмжээ тооцох үүрэг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )