Өчигдөр 108 хүнийг эрүүлжүүлжээ

2026 оны 09 сарын 07

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны есдүгээр сарын 06-ны өдөр нийт 1959 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 707, гэмт хэргийн шинжтэй 88 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 12, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 82, хулгайн 19 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 108 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 3 хэргийг шуурхай илрүүлж, 11 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top