С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ

15 минутын өмнө

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долдугаар сарын 31-ний 03:00 цагийн орчимд зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн хэрэг гарсан. Үүний дараа НЦУГ-ын алба хаагчид хөшөөг хамгаалалтад авч, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, УСУГ-ын 20 гаруй алба хаагч хамтран хуучин суурьт нь буцаан байрлуулсан билээ.

Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн” зөрчилд хамаарчээ.

Иймд Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагчаас зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хуулийн дагуу, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл ногдуулж, хариуцлага тооцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top