Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэжээ

14 минутын өмнө

Хууль сахиулах байгууллага болон соёлын өвийн хяналтын улсын байцаагчид түүх, соёлын биет өвийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, хадгалсан байж болзошгүй зөрчлийг илрүүлэн шалгажээ.

Шалгалтын явцад холбогдогчдын эзэмшлийн байр болон тээврийн хэрэгслээс 1185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү, гурван ширхэг мөнгөн ембүүний хугарсан хэсэг, нэг ширхэг мөнгөн гулдмай зэрэг эд зүйлсийг хураан авч, холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхээр түр хадгалж байгаа аж.

Улмаар тус иргэнийг түүх, соёлын биет өвийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн хадгалсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, торгуулийг бэлэн бусаар төлүүлэн шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top