Нэгдүгээр ангийн сурах бичгийг аравдугаар сарын 1-ний дотор бүрэн нийлүүлнэ

17 минутын өмнө

Нэгдүгээр ангийн хөтөлбөрийн шинэчлэл болон сурах бичгийн хангалтын талаар Боловсролын яамнаас мэдээлэл өглөө.

Тэрбээр, нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажлын багц тендерийг зарласан. Нэгдүгээр ангийн сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сарын 1-ний дотор 100 хувь хангахаар ажиллаж байна.

Харин 2-5 дугаар ангийн сургалт өмнөх жилийн хөтөлбөрөөр үргэлжилж байгаа тул өмнөх жилүүдийн сурах бичгийн нөөц хангалттай байгаа юм. Гэсэн хэдий ч сурагчдын тоо сургуулиудын хувьд жил бүр харилцан адилгүй өөрчлөгддөг тул сурах бичгийн хүрэлцээ муутай зарим сургуульд нөөцөөс шилжүүлэн хуваарилах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байгааг Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир онцоллоо.

Мөн 6-12 дугаар ангийн сурах бичгийн түрээсийн нөөцөөр нийт хэрэгцээний 71 хувийг хангах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Үлдсэн хэрэгцээг хангах зорилгоор 62 мянган багц сурах бичиг хэвлүүлэх тендерийг зарлаж, хэвлэх, түгээх ажлыг үргэлжлүүлж байна. Ингэснээр сурах бичгийн хангалт 85 хувьд хүрэхээр байгаа гэдгийг Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top