Он гарснаас хойш 705,098 жуулчин иржээ

10 минутын өмнө

Монгол Улсыг зорин ирэх гадаад жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна. Статистик мэдээллээр Монгол Улсад эхний 8 сарын хугацаанд нийт 705,098 жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оны мөн үеэс 106,896 жуулчнаар буюу 17,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гадаад жуулчдыг улс орноор авч үзвэл 2026 оны 8 сарыг хүртэлх хугацаанд:

  • ОХУ-аас 239,134,
  • БНХАУ-аас 171,497,
  • БНСУ-аас 128,589,
  • Япон Улсаас 30,417,
  • Казакстан Улсаас 16,870 жуулчин тус тус иржээ.

Мөн Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд 2026 оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээлд 29 хувийн өсөлттэйгөөр 2 дугаар байрт эрэмбэлэгдсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top