БНСУ-д ажил эрхэлж буй Монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, тэтгэвэр, нийгмийн хамгаалаллыг нэмэгдүүлэх саналыг тус улсын парламентад тавьсан байна. Үүнд:
- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэд зөвхөн тэтгэврийн даатгалд даатгуулж байгааг тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулна. Мөн хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний, амаржсаны болон бусад тэтгэмж авах боломжийг бүрдүүлэх;
- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагаас гадна бусад төрлийн ажиллах эрх бүхий визийн ангилалтай Монгол Улсын иргэдийг хэлэлцээрт хамруулах;
- Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэх зэргийг хэлэлцээрт нэмж тусгуулах тухай санамж бичиг хүргүүлжээ.
БНСУ-д 20 жилийн хугацаанд нийт 39 мянга орчим иргэн хөдөлмөр эрхлэхээр очиж, төмөр, хүнс, электроник, хог хаягдал дахин боловсруулах зэрэг салбарт ажиллаж иржээ. Үүний зэрэгцээ БНСУ-ын 1,800 гаруй иргэн манай улсад оршин сууж байгаа юм.
Ташрамд дурдахда Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэргүүтэй төлөлөөлөгчид БНСУ-д ажлын айлчлал хийж байна. Өчигдөр манай төлөөлөгчид БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайдтай уулзжээ.
Сэтгэгдэл ( 0 )