Төв аймгийн гурван суманд орон сууц барих сонгон шалгаруулалт зарлана

О.Должин | Zindaa.mn
16 минутын өмнө

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Лүн суманд хэрэгжүүлэх орон сууцны төслүүдийн ерөнхий судалгааны ажлыг дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх сонгон шалгаруулалтыг зарлахад бэлэн болжээ.

Тус корпораци дээрх сумдад эзэмшлийн газартаа орон сууц барих зөвшөөрөл болон техникийн нөхцөлийг батлуулсан бөгөөд инженерийн дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Харин орон сууцны барилга угсралтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

Тухайлбал, Батсүмбэр суманд 5 давхар, дөрвөн блок бүхий 160 айлын, Баянчандмань суманд 5 давхар, гурван блок бүхий 120 айлын, Лүн суманд 5 давхар, хоёр блок бүхий 80 айлын орон сууц барихаар төлөвлөжээ.

Ингэснээр гурван суманд нийт 360 айлын орон сууц шинээр бий болох юм.

Мөн энэ хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иас Батсүмбэр, Баянчандмань, Лүн сумын Засаг дарга нартай уулзаж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top