2025 оны үнэлгээнд Дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагч оролцсон бөгөөд Монгол улсаас 191 сургуулийн 7,146 суралцагч хамрагдлаа. Үнэлгээний тайланг OECD бүрэн боловсруулж өнөөдөр дэлхий нийтэд үр дүнгээ зарлаж байна.
Энэ удаагийн үр дүнгээр 4 үзүүлэлтийнхээ дунджаар Монгол улс 91 орноос 49 дүгээр байранд эрэмбэлэгджээ.
Сорил тус бүрээр авч үзвэл:
СУРАЛЦАГЧДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИН ПИСА үнэлгээгээр гүйцэтгэлийн хоёрдугаар түвшин буюу L2-г суурь түвшин гэж үздэг бөгөөд Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ)-ын 4.1.1-д суралцагч бүр уг түвшинд хүрсэн байхыг чухалчилдаг. Манай улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны сууриас дээш түвшинд гүйцэтгэлтэй байна.
2022 онтой харьцуулахад Монгол улсын 15 настай суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 12 оноогоор ахисан, мөн суурь түвшний буюу 2-р түвшний мэдлэг чадвар эзэмшээгүй суралцагчдын хувь 7-аар буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )