Өчигдөр цагдаагийн байгууллагад 1905 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

10 минутын өмнө

 

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны есдүгээр сарын 08-ны өдөр нийт 1905 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 805, гэмт хэргийн шинжтэй 111 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 15, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 69, хулгайн 17 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 67 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 1 хэргийг шуурхай илрүүлж, 11 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top