Хөдөлгөөн эхлэхдээ дөрвөн настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

2026 оны 09 сарын 09

Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Хүүхэд автомашинд дайруулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөн эхлэх үедээ 4 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэгт бүртгэгджээ.

Тус хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжүүлэн явуулж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны нөхцөл байдлыг биеэр болон бусдын тусламжтайгаар шалгаад хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.

Жолооч та тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэхдээ зам болон орчноо сайтар нягтлан шалгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top