ЕБС-ийн үдийн хоолны цэсэнд сард нэг удаа таван цултай хоол багтжээ

О.Должин | Zindaa.mn
13 минутын өмнө

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолны цэсэнд энэ хичээлийн жилээс сард нэг удаа таван цул буюу дотор махан хоол оруулахаар болжээ.

Энэ талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир мэдээлэхдээ, сургуулиуд нэгдсэн жишиг цэстэй болсон бөгөөд уг цэсэнд дотор махан хоолыг сард нэг удаа өгөхөөр тусгасан гэв.

Тэрбээр “Үдийн хоолонд таван цулаар хоол хийж өгч байгаа нь үнэн. ЕБС-ууд нэгдсэн нэг цэстэй болсон. Энэ жилээс жишиг менюнд сард нэг удаа таван цулаар хоол хийж өгөх цэс багтсан” хэмээн тайлбарлалаа.

Дотор махан хоолоор сурагчдад үйлчлэх туршилт, зохион байгуулалтын ажил өмнөх 2-3 жилийн хугацаанд хийгдсэн бөгөөд энэ хичээлийн жилээс жишиг цэсэнд албан ёсоор тусгажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(118.221.147.99) 9 минутын өмнө

Хятдад гадаад үйлдвэрүүд голж гарснаас болж олон хүн ажилгүй болж эдийн засаг нь сүйрч байгаа. Хадгаламж нь голдуу орон сууц байсан чинь үнэ нь салам унаж олон хүн мөнгө хөрөнгөгүй болчихсон банкууд нь мөнгийг нь өгөхгүй байгаа. Хүн ам нь эрс буурч 400 сая орчим болсон таамаг байдаг. Ийм олон хятдуудыг оруулчих улс мэдээж байхгүй коронагаар үхсэн гэж үзэцгээж байна. Залуучууд нь сурах ч гүй ажиллах ч гүй болсон. Цалин нь хэт унаж дээр нь байгалийн гамшиг их болж байгаа. Сохордог ханиад гарч олон хүн үхсэн корона дуусаагүй гэж яриал байгаа

0  |  0
Top