Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас хээрийн түймэр гарчээ

10 минутын өмнө

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн Чулуут гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ өчигдөр автомашин шатав. Уг машинаас шарласан хуурай өвсөнд гал авалцан, хээрийн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 10-ны 15:25 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги хүлээн авсан байна. Тэд Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамт уг түймрийг 21:40 цагт цурамд оруулж, 23:35 цагт бүрэн унтраалаа. 

Урьдчилсан байдлаар 2100 га талбай түймэрт өртөж шатсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top