Есдүгээр сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

О.Должин | Zindaa.mn
34 минутын өмнө

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас есдүгээр сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг энэ сарын 3-ны өдөр танилцуулсан.

Тус хуваарийн дагуу есдүгээр сард дараах тэтгэвэр, тэтгэмжийг олгоно.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр: есдүгээр сарын 15, 24-нд
  • Асаргааны тэтгэмж: есдүгээр сарын 15, 24-нд
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж: есдүгээр сарын 15, 24-нд
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж: есдүгээр сарын 17-нд тус тус олгоно.

Иргэд өөрт хамаарах тэтгэвэр, тэтгэмжийн олголтын өдрөө дээрх хуваарийн дагуу шалгах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top