“Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн 43 чиглэлд түр өөрчлөлт орно

О.Должин | Zindaa.mn
31 минутын өмнө

Улаанбаатар хотод “Автомашингүй өдөр” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн арга хэмжээ 2026 оны есдүгээр сарын 26-ны өдөр болно.

Үүнтэй холбогдуулан тухайн өдөр нийтийн тээврийн үйлчилгээг тасалдуулахгүй, иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор 43 чиглэлийн 448 тээврийн хэрэгслийн замналд түр хугацааны өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

Ингэснээр “Автомашингүй өдөр”-ийн үеэр замын хөдөлгөөнд орох өөрчлөлттэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулж, иргэдийг зорьсон газартаа хүрэх боломжийг хангах юм.

Нийтийн тээврийн чиглэлүүдийн түр өөрчлөлт болон тухайн өдөр замын хөдөлгөөнд орох зохицуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагаас мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top