Халаалтын улиралд 14.5 мянга гаруй барилга дулаанд холбогдоно

Б.Сэцэн | Zindaa.mn
41 минутын өмнө

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн мэдээлснээр 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн 14.5 мянга орчим барилгыг дулааны эрчим хүчээр хангах аж. Харин 266 барилга, объект шинээр дулааны эрчим хүчинд холбогдох техникийн нөхцөл аваад байна.

Өвлийн оргил ачааллын горим ажиллагаа эрчим хүчний системүүдэд мөрдөж эхэлсэн тул ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн 2027 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэгдсэн сүлжээнд болон төвлөрсөн дулаан хангамжийн системд сэлгэн залгалт, шинээр холбоолт хийхгүй юм.

Ташрамд дурдахад 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн хэмжээнд 14 мянга орчим барилга, байгууламжийг төвлөрсөн дулаанд холбож байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top