“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн дулаан хангамжийн сүлжээнд хийдэг өвөлжилтийн бэлтгэл ажил дуусаж, айл өрхийн дулааныг есдүгээр сарын 13-ны өдрөөс өгч эхэлжээ.
Улаанбаатар хотын зүүн хэсгийн орон сууцыг дулаанаар хангасан бол өнөөдрөөс буюу есдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд хотын баруун хэсгийн айл өрхийн дулааныг өгөх аж.
Мөн аж ахуй нэгж, байгууллагын дулааныг аравдугаар сарын 1-ний өдрөөс өгч эхлэхээр болжээ. Түүнчлэн “Шаардлагатай гэж үзвэл “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК”-тэй гэрээ байгуулан, аравдугаар сарын 1-нээс өмнө дулаанаа авах боломжтой” хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
Сануулахад, 2020 оны зуны урсгал засварын хүрээнд есөн шугам сүлжээнд засвар хийсэн ба шууд дулаан холбоход бэлэн болжээ.
Сэтгэгдэл ( 0 )